Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД СЭДЭВТ ААНБ, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН УДИРДЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ хэлэлцүүлгийг 160 орчим оролцогчдыг хамруулан амжилттай зохион байгууллаа

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД СЭДЭВТ ААНБ, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН УДИРДЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ хэлэлцүүлгийг 160 орчим оролцогчдыг хамруулан амжилттай зохион байгууллаа

2022/12/12
МАОЭНХ нь Европын Холбооны санхүүжилттэй НҮБХХ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн дэмжлэгтэйгээр 2022 оны 10 дугаар сарын 26, 28 болон 11 дүгээр сарын 04, 09, 11, 15-ны өдрүүдэд “ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДЭВТ ААНБ, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН УДИРДЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ хэлэлцүүлгийг нийт 160 орчим оролцогчдыг хамруулан амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Уг хэлэлцүүлгийн зорилго нь ААНБ-уудын ажил олгогч, эзэд, хүний нөөцийн менежерүүд болон мэргэжлийн холбоодын удирдлагуудад Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаарх ойлголт мэдлэг олгож, зөвлөгөө өгөхөд чиглэсэн болно.