Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг сонгон суралцаж буй ирээдүйн эдийн засгийн хөдөлгөх хүч, мэргэжилтэй ажилтнуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулж, аж үйлдвэртэй танилцах аялалыг зохион байгуулж байна. МБСБ-ын суралцагчид үйлдвэртэй танилцаж өөрсдийн мэргэжлийн ажил дээрх бодит ойлголтыг авахын зэрэгцээ хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй уулзаж, чөлөөт яриа өрнүүлэн, өөрт хэрэгцээтэй мэдээллээ олж авах бололцоогоор хангагдаж байна. Ирээдүйн ажлын байрныхаа талаарх ойлголттой болж, хөдөлмөрт бэлтгэн, боломжийг эрэлхийлэх уг үйл ажиллагааг "Боломжийн эрэлд" гэж нэрлээд байгаа юм.
GIZ-ийн "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт" төслийн түншлэгч 7 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 140 сурагчдыг 12-14 үйлдвэртэй танилцуулах, хөдөлмөрт бэлтгэх уг хөтөлбөр энэ оны 11 болон 12-р сард хэрэгжинэ. Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооноос хөдөлмөрт бэлтгэх танхимын сургалтаар дамжуулан суралцагсад хэрхэн ажлын байрны мэдээллийг хайх, ажилд ороход бичиг баримт бүрдүүлэх, ажилд орох бэлтгэлээ хэрхэн хангах болон ажил эрхлэх нөхцөл, боломжийг тогтоох зэрэг мэдээллийг авч байгаагаараа онцлог юм. Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдад МАОЭНХ-ийн дэд ерөнхийлөгч Х. Ганбаатар “Хөтөлбөрөөс та бүхэн хэрхэн цаашид хөдөлмөрийн харилцаанд орох талаарх ур чадваруудыг авахын зэрэгцээ өөрсдийн сурсан мэдсэнээ сургуульдаа очиж, бусад хүүхдүүддээ түгээн дэлгэрүүлээрэй” хэмээн онцлон захилаа.
Боломжийн Эрэлд хөтөлбөрийг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо зохион байгуулж Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл дэмжин ажиллаж байна. Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт төслийг ХБНГУ, Австрали, БНСУ-ын засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хамтран хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрт хамрагдаж буй сургууль, мэргэжлийн ангиудыг жагсаав:
11/13 – 11/15
- Өмнөговь аймаг дахь ПК-ийн гагнуур, үйлдвэрлэлийн механик мэргэжлийн ангийн 20 сурагч
- Дорнод аймаг дахь ПК-ийн үйлдвэрлэлийн механик, хүнд машин механизмын засварчны мэргэжлийн ангийн 20 сурагч
Танилцсан байгууллагууд:
- Хасу Мегаватт ХХК
- ТЭЦ-4 ТӨХК
- Вагнер ази ХХК
- Зорчигч тээврийн депо
11/21 – 11/22
- Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний ПК-ийн цахилгаан мехатроник мэргэжлийн ангийн 20 сурагч
- Завхан аймаг дахь ПК-ийн барилга угсралтын мужааны мэргэжлийн ангийн 20 сурагч
Танилцсан байгууллагууд:
- Техник Технологийн ПК-ийн лаборатор
- Эрэл Групп ХК
- Эрэл Группийн төсөл
- Дельта Констракшн ХХК
- Одкон Холдинг ХХК