Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Бичил, жижиг бизнесийн менежментийн чадавхийг бэхжүүлэх IN BUSINESS сургалтын хөтөлбөр танилцуулах онлайн уулзалт

Бичил, жижиг бизнесийн менежментийн чадавхийг бэхжүүлэх IN BUSINESS сургалтын хөтөлбөр танилцуулах онлайн уулзалт

2021/01/25
ОУХБ, МАОЭНХ-той хамтран Бичил, жижиг бизнесийн менежментийн чадавхийг бэхжүүлэх IN BUSINESS сургалтын хөтөлбөр танилцуулах онлайн уулзалтыг 2021 оны 01-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд ОУХБ-ын Бангкок дахь Ажил олгогч эздийн товчооны ахлах мэргэжилтэн B.Wade, Лаосын In Business хөтөлбөрийн зохицуулагч P.Anjali, Улаанбаатар хотод байрлах ОУХБ-ын төслийн зохицуулагч А. Лхагвадэмбэрэл, MАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х. Ганбаатар болон бүх ажилтнууд хамрагдлаа.
 
IN BUSINESS нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас (ОУХБ) боловсруулан гаргасан шинэлэг сургалтын хөтөлбөр бөгөөд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон албан бус салбарын бизнес эрхлэгчдийн дунд бизнесийн менежментийн ур чадварыг бэхжүүлэх зорилготойхөтөлбөр юм.
Иймд МАОЭНХ нь ОУХБ- ын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд үзүүлдэг үйлчилгээний нэг хэлбэр болгон In Business хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.