Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ГИШҮҮД, ДЭМЖИГЧИДДЭЭ ХАНДСАН УРИАЛГА

ГИШҮҮД, ДЭМЖИГЧИДДЭЭ ХАНДСАН УРИАЛГА

2020/03/02

МАОЭНХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР УЛС ОРОНД ҮҮССЭН КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭН ЭХЛҮҮЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙНХЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХАД АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭН, ТӨР, ЗАСГААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИЖ, НИЙТ АЖИЛ ОЛГОГЧ, ЭЗЭД, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ХАНДАН АНХААРЧ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УРИАЛГЫГ ГАРГАЖ ХҮРГҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗСЭН БОЛНО.  МӨН ТУС ХОЛБОО ГИШҮҮД, ДЭМЖИГЧИДДЭЭ ЧИГЛЭСЭН ЗӨВЛӨМЖИИГ ТУСГАЙД НЬ ГАРГАН ХҮРГҮҮЛЭХ БОЛНО.

 

Нэг. COVID-19-өөс сэргийлэх хүрээнд нийт аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогч эздэд хандан дараах асуудлуудад анхаарч ажиллахыг уриалж байна.

  1. Коронавирусээс сэргийлэх талаар төр, засаг, улсын онцгой байдлын комиссоос гаргасан шийдвэр, зөвлөмж, заавруудыг ажлын байран дээр бүх талаар дэмжих, хэрэгжүүлэх арга хэмжээг нэн түрүүнд зохион байгуулах
  2. Коронавирусээс сэргийлэх байгууллагын бодлогыг тодорхойлох
  3. Коронавирустэй тэмцэх үйл ажиллагаагаа төлөвлөх, байгууллагын дотоод журам, дүрэм, ажлын байран дээрх зааварчлагуудад нэмэлт заалтуудыг нэн яаралтай тусгах
  4. Коронавирустэй тэмцэх үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө, нөөцийг шийдвэрлэн бүрдүүлэх
  5. Коронавирусын аюул, тархалтыг танин мэдэх, энэ талаарх байгууллагынхаа эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хариуцан зохион байгуулах байгууллагын баг, ажилтныг томилон ажиллуулах (энэ асуудлыг хариуцсан хүмүүст олгох урамшууллыг шийдэх, хамгаалах хэрэгслээр хангах)
  6. Коронавирус илэрсэн тохиолдолд урьдчилан хамгаалах арга хэмжээг авч, мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэн даруй авах
  7. Байгууллагын бизнесийн тогтвортой ажиллагааны төлөвлөгөө буюу гамшгаас сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт заалтуудыг тусган хэрэгжүүлэх
  8. Ажлын байран дээр коронавирусээс сэргийлэх асуудлаар ажилтнуудын ойлголт, хандлагыг сайжруулах, дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргаж, сургалтыг тогтмол зохион байгуулах
  9. Ажилтнуудын үүрэг, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээ авах
  10. Ажилтнуудынхаа гарыг ариутгах, маскаар хангах, солих, ариутгалын бодисоор хангах, ажлын байрыг агааржуулах, ариутгах, ажлын байранд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийлгэх арга хэмжээг зохион байгуулах
  11. Ажилтнууддаа дархлаа сайжруулах чанартай халуун хоол, ундны зүйлээр хангах арга хэмжээг авах
  12. Ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудынхаа халууныг тогтмол хэмжиж, бүртгэлжүүлэх
  13. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломж, нөхцлөөр хангах
  14. Яаралтай тохиолдолд заавар, зөвлөгөө авах, харилцах байгууллагууд болон ажилтнуудын утас, хаяг, байршил, харилцах сувгуудыг тодорхой болгох олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  15. Ажлын байранд харагдаж, үзэгдэх газар, мэдээллийн самбаруудад коронавирусээс сэргийлэх сурталчилгааны материал, брошур, заавар, зөвлөмжүүдийг байршуулж, ажилтан, албан хаагчдыг танилцах боломжоор хангах
  16. Экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд (нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал тээвэрлэж байгаа) ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын асуудалд нэн тэргүүнд анхаарч, хамгаалах хэрэгслээр хангах, энэ чиглэлийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах

Хоёр. COVID-19-өөс сэргийлэх хүрээнд нийт аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудад хандан дараах асуудлуудад анхаарч ажиллахыг уриалж байна.

  1. Коронавирусээс сэргийлэх талаар төр, засаг, улсын онцгой байдлын комиссоос гаргасан шийдвэр, зөвлөмж, зааврууд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас ажлын байран дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бүх талаар дэмжин, хэрэгжилтэнд нь идэвхитэй оролцох
  2. Коронавирусээс сэргийлэх байгууллагын бодлогыг боловсруулахад идэвхитэй оролцож, хэрэгжилтийг хангах тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх
  3. Өөрийн болоод ажлын байранд хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй ажиллагаа, хувийн ариун цэврийг сахих асуудалд нэн тэргүүнд анхаарч, байгууллагын дотоод дүрэм, журамд оруулсан коронавирусээс урьдчилан сэргийлэх нэмэлт заалтуудыг хэрэгжүүлэх ажилд манлайлан оролцох
  4. Коронавирусын аюул, тархалтыг танин мэдэх, энэ талаарх байгууллагынхаа эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хариуцан зохион байгуулах байгууллагын баг, ажилтнаас өгсөн зааварчилгааг сахин биелүүлж, хэрэгжилтэнд нь хамтын хариуцлага хүлээж ажиллах
  5. Коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн үед холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгдэж, хамгаалах арга хэмжээг авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэн даруй зохион байгуулж, идэвхитэй оролцох
  6. Ажлын байран дээр коронавирусээс сэргийлэх асуудлаар ажилтнуудын ойлголт, хандлагыг сайжруулах, дээшлүүлэх сургалтанд өөрөө болоод хамт олноо хамруулах асуудалд анхаарах
  7. Коронавирусын үед ажил үүрэг, ёс зүйг эрс дээшлүүлж, хариуцлагатай хандах
  8. Өгөгдсөн зааврын дагуу өөрөө гараа ариутгах, маскаа солих, ариутгалыг цаг тухай бүрд нь хийх, ажлын байраа агааржуулах, ажлын байранд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших
  9. Ажлын байранд ирэх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа биеийн халуунаа тогтмол хэмжиж, бүртгэлжүүлж, нэгжийн удирдлагад мэдээлж байх
  10. Сэжигтэй тохиолдол ажлын байранд илэрсэн үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвартай байх
  11. Ажилдаа ирэх, буцахдаа өөрийнхөө эрүүл, аюулгүй байдлыг хангаж, бээлий болон маскыг тогтмол хэрэглэж занших

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр