Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд

2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд

2021/02/04

2021 оны Хаврын чуулганаар дараах хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д оруулан хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгад оруулах саналтай ААНБ, Ажил олгогч эзэд, сургалтын төвийн хүмүүс өөрсдийн байгууллагын санал уг хуулийн төслийг бэлтгэх, ажлын хэсэгт оруулах албан тушаалтны нэрийг яаралтай ирүүлнэ үү. /Үүнд/

  1. Mэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  2. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  3. Дээд боловсролын тухаи хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  4. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл
  6. Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
  8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  9. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  10. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  11. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл
  12. Tөрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  13. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай төсөл
  14. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Хуулийн төсөлд шинэчилсэн найруулгад оруулах саналын томъёолол болон үндэслэлээ хавсарган ирүүлэх.

Ажлын хэсэгт оруулах хүний нэр, хаяг, албан тушаал, харилцах утасыг тодорхой бичнэ үү.

Дээрх хуулийн ажлын хэсэгт хүнээ идэвхитэй оролцуулах талаар анхаарна уу.

Холбогдох санал, хүний нэрээ холбооны энэ хаягаар ирүүлнэ үү. /аmgalan@monef.mn/