2021/08/04 |
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран In Business хөтөлбөрийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр албан бус салбарт үйл ажиллагаа явуулж буй бичил бизнес эрхлэгчдэд бизнесийн санаагаа өргөжүүлэх, бизнесээ ажил хэрэг болгох, албан бус салбараас албан салбар руу шилжиж албан бизнес эрхлэхэд нь тус дөхөм болох юм.
Иймээс Тус Холбоо нь албан бус салбарт бичил бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчдэд зориулан In Business хөтөлбөрийн доорхи 4 модулиар онлайн сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
Дээрхи 4 сэдвийн хүрээнд хийгдэх сургалтуудыг заасан өдрүүдэд 17.00-20.00 цагийн хооронд онлайнаар зохион байгуулах гэж байгаа тул Албан бус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бичил бизнес эрхлэгч Та бүхнийг дээрхи 4 сэдвээс өөрийн хэрэгцээнд шаардлагатай байгаа сэдвийг сонгон сургалтанд хамрагдахыг урьж байна. Нэг өдрийн сургалтанд 20 хүн хамрагдах болно.
Сургалт үнэ төлбөргүй явагдана.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Энхжаргал – 94091854 утсаар холбогдож авна уу.
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО