Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Боловсролын салбарын бүтээмж тооцох аргачлалын талаарх зөвлөлдөв

Боловсролын салбарын бүтээмж тооцох аргачлалын талаарх зөвлөлдөв

2020/03/05

Боловсролын салбарын бодлогыг хэрэгжүүлж буй төрийн байгууллагуудын хөдөлмөрийн бүтээмжийг судлан, тооцох Европын Холбооны  SECIM төслийн Lump Sump 2 үйл ажиллагааны хүрээнд нийслэл Улаанбаатард үйл ажилалгаа явуулж байгаа зарим нэг улсын тэргүүний сургуулиудын удирдах албан тушаалтануудтай зөвлөлдлөө.

Энэхүү зөвлөлдөөний гол зорилго нь боловсролын салбарын бүтээмж тооцох олон улсын жишигт нийцсэн шинэ аргачилалыг боловсруулахад шаардлагтай мэдээлэлийг гаргах, бүтээмжийн өсөлтийг тодорхойлох чанарын үзүүлэлтийг боловсруулах, чанарын үзүүлэлтүүдийг ач холбогдлын дарааллаар эрэмблэх талаар сургуулийн удирдлагуудад зөв ойлголт хандлага өгөх, энэхүү судалгаанд хамруулахаар сонгогдсон боловсролын байгууллагын гол төлөөллүүдтэй зөвлөлдөн ярилцаж, шаардлагатай мэдээлэлийг асуумжийн дагуу цуглуулан өгөх боломжтой эсэх талаар ярилцаж гаргасан мэдээллийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн бүтээмжийн өсөлтийг туршилтаар тооцон үр дүнг БСШУСЯ, ХНХЯ, ҮСХ-нд танилцуулхаар тохиролцлоо.