Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн менежментийн хөтөлбөр сэдэвт сургалт

Хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн менежментийн хөтөлбөр сэдэвт сургалт

2020/08/04

Японы AOTS байгууллага болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Ажил олгогч эздийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн менежментийн хөтөлбөр” сургалтанд урьж байна.

Сургалт болох хугацаа:

Сургалтыг онлайнаар зохион байгуулах тохиолдолд: 10 дугаар сарын 8, 9, 22, 23, 29 ба 11 дүгээр сарын 10 –ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Япон улсад зохион байгуулах тохиолдолд: 12 дугаар сарын 17-оос 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөн ажиллаж байна (Японд 12 дугаар сарын 16-нд очоод 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол руу буцна).

Сургалтанд хамрагдах хүний тоо:   16

Сургалтанд хамрагдах орнууд: Бангладеш, Камбодж, Фижи, Энэтхэг, Индонез, Лаос, Монгол, Мьянмар, Пакистан, Филиппин, Шри-Ланк, Тайланд, Турк, Вьетнам

Сургалт явагдах хэл: Англи хэл ба Японоос Англи хэл дээр орчуулгатай явагдана. Иймд англи хэлний мэдлэг дундаас дээш түвшинд байх ёстой.  

Сургалтанд оролцогчдын материалыг Япон улс руу явуулах эцсийн хугацаа: 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр. Иймээс сургалтанд хамрагдах хүсэлтэй оролцогчид МАОЭНХ-нд сургалтанд хамрагдах материалуудаа 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлэх болно.

Сургалтын зорилго: Энэхүү семинарт оролцогчид Японы хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн харилцаа (IR) ба хүний нөөцийн менежментийн практик дээр ямар байдаг талаар ойлголтыг гүнзгийрүүлэх лекц, аж ахуйн нэгж, байгууллагаар явах бизнес уулзалтаар дамжуулан хүний нөөцийн харилцан ойлголцлыг суурилсан хүний нөөцийн үндсэн ойлголтуудыг тайлбарлах болно. КОВИД-19 цар тахлын нөлөөллөөс болж бид аж ахуйн нэгж, байгууллагуудын айлчлалыг зохион байгуулах боломжгүй болох магадлал өндөр байна. Ийм тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын айлчлалыг лекцээр орлуулах болно. 

Сургалтанд хамрагдах зорилтот оролцогч: Аж ахуйн нэгж, байгууллагын хүний нөөц болон хөдөлмөрийн харилцааны хэлтсийн дунд шатны менежерүүд болон мэргэжилтнүүд хамрагдана.

Сургалтын төлбөр: 

Япон улсад очиж суралцах - 1000 ам.доллар

Онлайнаар суралцах - 500 ам.доллар

Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл татаж авах

Сургалтын өргөдлийн маягт татаж авах

Уг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргалтай холбогдож авна уу.

Утасны дугаар: 94091854.