Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Гагнуурын Улсын Аварга Шалгаруулах 5 Дахь Удаагийн Тэмцээн Герман Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв Дээр Амжилттай Болж Өндөрлөлөө

Гагнуурын Улсын Аварга Шалгаруулах 5 Дахь Удаагийн Тэмцээн Герман Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв Дээр Амжилттай Болж Өндөрлөлөө

2019/12/10

Монголын Материал Судлал Гагнуурын нийгэмлэгээс зохион байгуулдаг "Мэргэжлийн гагнуурчдын ур чадварын улсын аварга" шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн 2019 оны 12-р сарын 2-нд гагнуурын 4 төрлөөр эхэллээ. Тэмцээнд эрчим хүч, уул уурхай, төмөр зам барилга, хөнгөн хүнс зэрэг салбаруудын төлөөлөл оролцож бна. 2 жилд 1 удаа явуулдаг энэхүү тэмцээнд нийт 32 байгууллагын 165 гагнуурчин ур чадвараа уралдууллаа. 

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Юнитра ХХК ажиллаж тэмцээнд оролцогчид Японы дэлхийд тэргүүлэгч Panasonic брэндийн гагнуурын аппарат, Солонгосын дэлхийд алдартай Chosun брэндийн электродоор өөрсдийн ур чадварыг гайхуулах боломж олдож байгаа юм.

Мөн Монгол улсын гагнуурчдын улсын аваргын тэмцээний гол төрөл болох цахилгаан нуман гагнуурын тэргүүн байрыг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо ивээн тэтгэж оролцлоо.