Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам” сэдвээр нийгмийн түншлэгч талууд санал солилцох уулзалт зохион байгуулагдлаа

Тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам” сэдвээр нийгмийн түншлэгч талууд санал солилцох уулзалт зохион байгуулагдлаа

2020/01/23
“Тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам” сэдвээр нийгмийн түншлэгч талууд санал солилцох уулзалт хийв МҮЭ-ийн холбооноос санаачлан “Тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам” сэдвээр холбогдох талуудыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг 2020.01.23-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлгээр өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцоог тойрсон асуудлаар санал солилцон, байр сууриа нэгтгэж, нарийвчилсан санал боловсруулах ажлын хэсгийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд байгуулан ажиллахаар тогтлоо. Түүнчлэн тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар УИХ, Засгийн газартай нягт хамтран ажиллахаар талууд тохирлоо.

Хэлэлцүүлгээр энэхүү санал, солилцох уулзалтанд оролцогчид УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулсан Тэтгэврийн реформ хийх ажлын хэсэгтэй хамтран ажиллах, Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэх ажлын хэсгүүдийг нэгтгэх нь өнөөгийн Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зөв алхам гэсэн санал дээр байр сууриа нэгтгэв. Мөн оролцогч талууд Нийгмийн даатгалын санг арвижуулах, даатгалын үйл ажиллагааг өргөжүүлэх, тэтгэврийг нэмэгдүүлэх боломж байгаа хэдий ч, зөв зүйтэй бодлого үгүйлэгдэж байгааг онцлон тэмдэглэж байв. Мөн уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид эрх баригчид улс төрийн шийдлээр нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг сонгуулийн амлалт, төсвийн урсгал зардалд зарцуулж байгааг нэн яаралтай засч залруулах нь шинэчлэл болно гэдэг байр суурь дээр санал нэгдэв.
 
Уулзалт хэлэлцүүлэгт Засгийн газар, ХНХЯ, НДЕГ, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ болон Монголын ахмадын холбооны удирдлагууд, холбогдох судлаач, эдийн засагчид оролцлоо.