Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо
Гишүүнчлэл
Mэдээлэл
Гишүүнчлэлд элсэх журам
Гишүүнчлэлд элсэх
Шагнал
МАОЭНХ-ны Гишүүн байгууллагуудын мэдээлэл

Тэргүүний ажил олгогч

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХОЛБООНЫ

“ТЭРГҮҮНИЙ АЖИЛ ОЛГОГЧ, “ХҮНДЭТ ТЭМДЭГ”,  “БҮТЭЭЛЧ ХҮН” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 МАОЭНХ-ны шагнал нь Монгол улсад үйл  ажиллагаа явуулж буй компанийн нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх, ажилгүйдлийн багасгах, Монгол улсын нийгэм, эдийн засаг, хувийн  хэвшлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын ажил олгогч эзэд, ажилтнуудийг урамшуулан алдаршуулах, шагналаар шагнахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Шагнал олгох болзол

2.1 Хувийн хэвшлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан

2.2 Шинэ бүтээгдэхүүн санаачилж бүдээгдэхүүн үйлдвэрлэсэн

2.3 Хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмжиж ажлын байр нэмэгдүүлсэн, хадгалсан

2.4 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин сүүлийн 3 жил гаргаагүй

2.5 Тухайн байгууллагадаа тогвор суурьшилтай ажилласан

2.6 Бусад тодорхой амжилт гаргасан

 

Гурав. Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох

3.1 Энэ журмын хоёрдугаар бүлэгт заасан болзлыг бүрэн хангасан, гишүүн байгууллагууд МАОЭНХ-ны Бизнесийн харилцаа,         гишүүнчлэлийн хэлтэст дараахь материалыг бүрдүүлэн ирүүлнэ.

3.1.1 Шагналд нэр дэвшсэн Ажил олгогчийн болон ажилтны ажлын амжилт, үр бүтээл, оруулсан хувь нэмрийг үнэн зөв, тодорхой бичих ба холбогдох баримт бичгийг хавсаргасан байна.

3.1.2 Шагналд нэр дэвшигчийн танилцуулгад байгууллагын дарга, захирал, эрхлэгч гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулна.

3.1.3 Шагнуулах тухай хүсэлт гаргасан байгууллагын албан  бичиг

3.1.4 Байгууллагын танилцуулга

3.1.5 Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар

3.1.6 Шагналын тэмдэгтийн хураамжийг төлсөн баримт

 

Дөрөв. Шагналыг шийдвэрлэх, олгох

4.1 Бизнесийн харилцаа, гишүүнчлэлийн хэлтэс энэ журмын 3.1-д заасан  материалыг нягтлан үзэж нэрээ дэвшүүлсэн ажил олгогч болон ажилтныг шалгаруулан МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын тушаалыг гаргуулан, áàòëàìæ, “Тэргүүний ажил олгогч” “ Бүтээлч хүн” “ Хүндэт тэмдэг”-ийн хамт тухайн байгууллага болон мэргэжлийн тэмдэглэлт арга хэмжээн дээр гардуулна.