Нэгдсэн үндэстний байгууллагын Тогтвортой хөгжлийн сангийн санхүүжилттэй “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэхэд төр, нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаа” төвийн бүсийн Зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 6-р сарын 10-11 ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Торгоны зам нууц" амралтын кэмп дээр зохион байгууллаа.
Уг уулзалтанд МАОЭНХ-ны төлөөлөл, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Баянхонгор болон Булган аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн, УЗ-ийн гишүүд оролцож, бусад түншлэгч 5 байгууллагын төлөөлөлтэй хамтран малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, амьдрах ухааны чадварыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд чадавхжуулах хөтөлбөрүүдийг цаашид тогтвортой хэрэгжүүлэх талаар хэлэлцэн хамтран ажиллахаар боллоо.