Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Монгол улсад 2023 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох" тухай Засгийн газрын тогтоолын төслийн ХЭҮЗ-ийн хурлыг онлайнаар зохион байгуулж, тогтоолын төслийг танилцууллаа

Монгол улсад 2023 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох" тухай Засгийн газрын тогтоолын төслийн ХЭҮЗ-ийн хурлыг онлайнаар зохион байгуулж, тогтоолын төслийг танилцууллаа

2022/12/12

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Монгол улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоохдоо үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн санал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзахаар заасны дагуу "Монгол улсад 2023 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох" тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14.00 цагт ХЭҮЗ-ийн хурлыг онлайнаар зохион байгуулж, тогтоолын төслийг танилцуулж, ХЭҮЗ-ийн гишүүд 100% дэмжиж, Засгийн Газрын хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ.