МАОЭНХ нь Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран "Нийгмийн даатгалын багц хууль"-ийн төсөлд ажил олгогч, эзэд болон мэргэжлийн холбоодоос санал авах уулзалтыг 03 дугаар сарын 10-ны өдрийн 10.00-12.00 цагийн хооронд Төрийн ордны Сүхбаатар танхимд амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт хувийн хэвшлийн болон мэргэжлийн холбоодын төлөөлөл болох нийт 60 гаруй хүн хамрагдлаа.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин "Нийгмийн даатгалын багц хууль"-нд орж байгаа реформын өөрчлөлтийн талаар товч дурьдан үг хэллээ.
"Нийгмийн даатгалын багц хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр танилцуулж, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо хуваалцлаа.
Мөн МАОЭНХ нь хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгээр ажил олгогч, эздээс гарсан саналуудыг нэгтгэн боловсруулж, албан бичгээр ХНХЯ-нд хүргүүлж ажилласан бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга, Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсгийн дарга П. Анужинд саналуудыг албан бичгээр хүлээлгэн өглөө.