Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Дорноговь аймагт ААНБ-дад ХАБЭА-н анхаарах асуудлууд, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинээр орсон зүйл, заалтууд, дагалдан гарсан дүрэм журмуудын талаар ойлголт өгөх сургалт зохион байгууллаа

2022/05/02

Дорноговь аймагт 2022 оны 04 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд ХАБЭА-н сарын аяны хүрээнд хувийн хэвшлийн ААНБ-дад ХАБЭА-н анхаарах асуудлууд, сарын аяны хүрээнд хийх ажлын талаар болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинээр орсон зүйл, заалтууд, дагалдан гарсан дүрэм журмуудын талаар ойлголт өгөх сургалтыг Дорноговь аймгийн АОЭХ болон МАОЭНХолбоо хамтран зохион байгууллаа. Сургалтанд 20 ААНБ-уудын төлөөллүүд хамрагдлаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдан гарсан дүрэм журмыг хэрэгжүүлэхэд амьдрал дээр гарч болох хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцаж, оролцогчдын асуултанд хариулж, чөлөөт ярилцлага явууллаа. Уг сургалтанд МАОЭНХ-ны зөвлөх С.Баяраа мэдээлэл тавьж, оролцогчдын асуултанд хариулж, саналаа солилцсон үр дүнтэй сургалт боллоо.