Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй малчдыг чадавхижуулах сургалтыг Төв аймагт амжилттай зохион байгууллаа

Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй малчдыг чадавхижуулах сургалтыг Төв аймагт амжилттай зохион байгууллаа

2022/05/23
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь НҮБ-ын "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй малчдыг чадавхижуулах сургалтыг Төв аймаг дээр 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
 
Сургалтанд танхимаар 26 малчин, онлайнаар 22 сумаас 24 малчин нийт 42 малчин болон холын сумдуудын холбогдох төрийн албан тушаалтнууд хамрагдсан болно.
 
Сургалтыг нээж Төв аймгийн засаг даргын орлогч Ц. Буманбуян, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х. Ганбаатар, Төв аймгийн Үйлдвэрчний хорооны дарга Оюун нар үг хэллээ.
 
Сургалтанд "Малчин-ажил олгогчдыг чадавхжуулах чиглэлээр баримтлах МАОЭНХ-ны стратеги", "Малчин-ажил олгогч, ажил олгогчийн талаарх ойлголт хандлага, хууль эрх зүйн заалтууд", "Малчин-ажил олгогчийн болон малчин өрхийн орлогыг нэмүү өртгийн сүлжээгээр дамжуулан аж ахуй эрхлэх чадварыг дээшлүүлэх арга зам" сэдвүүдээр МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х. Ганбаатар, "Малчдын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны ажлын товч тайлан", "Малчин-ажил олгогч, малчдын нийгмийн хамгааллын асуудлууд", "Малчин-ажил олгогч, малчин-ажилтны ХАБЭА-н асуудал" сэдвүүдээр МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргал нар мэдээлэл тавьж, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо хуваалцлаа.