Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕСИЙН ЗАРЧМУУД” хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх сургагч багшийн үндэсний сургалтыг анх удаагаа зохион байгуулагдлаа

ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕСИЙН ЗАРЧМУУД” хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх сургагч багшийн үндэсний сургалтыг анх удаагаа зохион байгуулагдлаа

2022/12/26
Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхээр заасан.
 
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалт болон хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганыг 2022 оны 05 дугаар сард зохион байгуулж, тус чуулганаас салбар бүр хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогоо батлан хэрэгжүүлэх замаар хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах уриалга гарсан.
Дээрх бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын арга зүйн болон техникийн дэмжлэгтэйгээр “ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕСИЙН ЗАРЧМУУД” хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх сургагч багшийн үндэсний сургалтыг анх удаагаа 2022 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
 
Уг сургалтанд 21 аймгийн АОЭХ-ны тэргүүн, гүйцэтгэх захирал, УЗ-ийн гишүүд болон менежерүүд хамрагдан үндэсний сургагч багшаар бэлтгэгдлээ.
 
Дээрх сургагч багш нар нь 2023 онд аймаг, орон нутагтаа төр, хувийн хэвшлийн байгууллагуудад хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлж ажлыг хийж гүйцэтгэх болно.