Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
НООЛУУРЫН САЛБАРЫН “НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ БА ТАРИФЫН ХЭЛЭЛЦЭЭР” СЭДЭВТ АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

НООЛУУРЫН САЛБАРЫН “НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ БА ТАРИФЫН ХЭЛЭЛЦЭЭР” СЭДЭВТ АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023/05/15
НООЛУУРЫН САЛБАРЫН “НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ БА ТАРИФЫН ХЭЛЭЛЦЭЭР” СЭДЭВТ АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Өчигдөр буюу тавдугаар сарын 11-нд ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сан, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо хамтран тус салбарын ажил олгогч эзэд, удирдах ажилтнуудад салбарын тарифын хэлэлцээр байгуулах ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг таниулах, салбарын хүний нөөцийн бодлогын асуудлуудыг шийдвэрлэх, оролцогч бүх талуудад ашигтай нийгмийн яриа хэлэлцээг хөгжүүлэх, компаниудын өрсөлдөөний тэгш нөхцөлийг бүрдүүлэх талаар мэдээлэл өгч саналуудыг нэгтгэн, ажил олгогчдын байр суурийг тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар "Үндэсний ажил мэргэжлийн стандарт ба цалин хөлсний бодлого" сэдвээр мэдээлэл тавьж, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо хуваалцлаа.
Салбарын түвшинд Тарифын хэлэлцээр байгуулагдсанаар ажилтны хөдөлмөрийн үнэлэмж дээшилж, хөдөлмөрлөх эрх хангагдах, компаниудын стратеги төлөвлөлтийн үр ашгийг нэмэгдүүлж, ажилтны ур чадвар, мэргэшлийн ур чадвар, бүтээмжтэй уялдсан цалин хөлсний нэгдсэн тогтолцоог бий болгох, ажлын байрны тогтвортой байдлыг хангах, Олон Улсад Монгол ноолуурын нэр хүндийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийн харьцааг бий болгосон, тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм.