"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирагаа хүний нөөцийн газрын төлөөлөл Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны удирдлагатай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар уулзаж дараах үйл ажиллагаа хамтран зохион байгуулахаар боллоо.
Үүнд:
- ААНБ-ыг гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд Бизнесийн Тогтвортой Ажиллагааны Төлөвлөгөө Боловсруулах цогц сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчдыг хамруулан зохион байгуулах
- Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц болон санхүүгийн ажилчдаас бүрдсэн багийг Япон улсад холбогдох сургалтанд хамруулах
- МАОЭНХолбооны дэргэдэх Ажил Мэргэжлийн Стандарт төвтэй хамтран Эрдэнэт үйлдвэр дээр ажил мэргэжлийн дүн шинжилгээ хийж зөвлөх үйлчилгээ үзүүлэх
- Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин хөлсны асуудлаар МАОЭНХолбооны дэргэдэх Ажил Мэргэжлийн Стандарт төвтэй хамтран зөвлөгөө өгөх
- Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж байгаа Хөдөлмөрын аюулгүй ажиллагаа эрүүл ахуй болон Олон улсын стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах
- Ажилчдын хөгжилийн асуудлаар хамтран ажиллах
- ISO 26000 стандарт Нийгмийн хариуцлагын удирдамжын талаар хамтран ажиллах
- ХБНГУ-д зохион байгуулагддаг Олон Улсын Түвшний Мэргэшсэн Менежер Бэлтгэх Чадамжид Суурилсан сургалтанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлах түвшний ажилчдаас бүрдсэн багийг бизнесийн сургалт хөтөлбөрт хамруулах