КОВИД-19 болон хөдөлмөрийн орчин дах шинэ нөхцөл байдал
| 2021/12/28 |
КОВИД-19 цар тахлын урьд хожид байгаагүй их хор хохирол үр дагаврыг дэлхий даяараа амссан. Түүний дотор хөдөлмөрийн орчинд хүнд сорилтууд тулгарсан.
Нийгмийн эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй нийгэм, эдийн засгийг хямралд оруулж,Монголын төдийгүй дэлхийн сая сая хүний амьдрал ахуй, сайн сайхан байдлыг урт хугацаагаар туйлдуулж байна. Цар тахал нь хөдөлмөрийн зах зээл, эдийн засаг, аж ахуйн нэгжүүдэд, тэр дундаа олон улсын болон улс орны ханган нийлүүлэлтийн сүлжээг хамарч, бизнесийн үйл ажиллагааг гацаах зогсооход хүргэсэн.
Монгол орны нийгмийн түншүүд болох- Засгийн газар, ажилчид, ажил олгогчид- хамтран цар тахлын эсрэг ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, аж ахуйн нэгж, ажлын байрны тогтвортой байдлыг хангах талаар тууштай ажиллаж байна.
КОВИД-19 цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хэрэгтэй мэдээллийг дараах холбоосуудаар орж авна уу.
Монгол Улсын Засгийн газраас гаргасан "КОВИД-19"-ийн цар тахлын эсрэг Бодлогын хариу арга хэмжээ авах цуврал сургалтын дүрс бичлэг:
Бичлэг 1: КОВИД-19 цар тахлын онцгой нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх.
Бичлэг 2: КОВИД-19 цар тахлын үед хүмүүсийн орлого, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх талаар авах арга хэмжээнүүд
Бичлэг 3: КОВИД-19 цар тахлын онцгой нөхцөлд улсаас олгож буй тэтгэмжийн талаар
Бичлэг 4: (COVID-19) цар тахлын үед жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг, хариуцлага
Бичлэг 5: COVID-19 цар тахлын үед хувийн хэвшлийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг сэргээх
Манай вебсайтыг илүү сайжруулах санал болон өөр сонирхсон асуудал байвал Та үнэтэй санаа оноо, санал хүсэлтээ бидэнд дараах хаягаар илгээнэ үү: monef@magicnet.mn