Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ОУХБ-ын суурь конвенциудын талаар ойлголт, хандлагыг дээшлүүлэх нь сэдэвт сургалтыг Завхан аймагт МАОЭНХ амжилттай зохион байгууллаа

ОУХБ-ын суурь конвенциудын талаар ойлголт, хандлагыг дээшлүүлэх нь сэдэвт сургалтыг Завхан аймагт МАОЭНХ амжилттай зохион байгууллаа

2019/12/10

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, Ялгаварлах, Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт тухай 111 дүгээр конвенц, Тэгш цалин хөлс олгох тухай 100 дугаар конвенц, Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенц, Зохион байгуулах, хамтын хэлэлцээр хийх эрхийн тухай 98 дугаар конвенц, Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенц зэрэг суурь 8 конвенциудын талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх сургалтыг Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран  зохион байгуулав.

Сургалтанд Завхан аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Үйлдвэрчний эвлэлийн  хорооны төлөөлөл болсон 40 гаруй удирдах ажилтан, мэргэжилтэн оролцсон бөгөөд уг сургалтыг 2019 оны 12 дүгээр сарын 5-ний өдөр Завхан аймгийн тамгын газрын хурлын танхимд  зохион байгуулав.