2020/11/06 |
Энэхүү КОВИД-19-ийн үед ажлын байрыг үр дүнтэйгээр эмхлэн зохион байгуулах талаар ажил олгогч эздэд зориулсан гарын авлагыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар, ажил олгогч эздийн холбоо болон бизнесийн төлөөллийн байгууллагуудаас хэвлэн гаргасан удирдамж, гарын авлага зэрэг бусад албан бичиг баримтыг тулгуурлан боловсруулсан болно.
Уг гарын авлагыг КОВИД-19 хэмээх цар тахлын улмаас тасралтгүй өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож өөрийн байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангах талаар ажил олгогч эзэд, бизнесийн төлөөллийн байгууллагуудад зориулан боловсруулсан болно.
Энэхүү гарын авлагыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ажил олгогч эздийн үйл ажиллагааг дэмжих товчооноос дэлхийн улс орны ажил олгогч эздийн төлөөллийн байгууллагууд өөрийн гишүүн аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нарт зориулан гаргасан.
1. “КОВИД-19 ийн үед ажлын байрыг үр дүнтэйгээр эмхлэн зохион байгуулах нь” Ажил олгогч эздэд зориулсан гарын авлага
2. КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ГЭРЭЭС ХЭРХЭН АЖИЛЛАХ ТАЛААРХ АЖИЛ ОЛГОГЧ НАРТ ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
3. КОВИД-19 халдварын үед бизнесийн тогтвортой үйл ажиллагааг хангах зургаан үе шат бүхий арга хэмжээ
4. Ажлын байран дээр Ковид-19-с урьдчилан сэргийлэх бизнесийн төлөвлөгөө боловсруулсан байдал видео