Германы GIZ болон МАОЭНХолбоо нарын хамтран хэрэгжүүлдэг “ХБНГУ-тай Бизнесийн түншлэл хөгжүүлье” хөтөлбөрийн Салбар харгалзахгүй ээлжийн оролцогчидтойгоо танилцах семинарыг 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 09-ны хооронд зохион байгуулж байна.
Уг семинар өнөөдөр буюу 08 дугаар сарын 07-ны өдөр эхэлж, GIZ-ийн уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсыг хариуцсан менежер Хатагтай Андреа Элэш, МАОЭНХ -ны Гүйцэтгэх Захирал Ч.Нанжидсамбуу болон Германы Diberatung сургалтын төвийн үүсгэн байгуулагч Сүүрэн Фаяка нар нээж үг хэлснээр семинарын арга хэмжээ эхэллээ.
Семинарт Салбар харгалзахгүй ээлжийн сургалтанд хамрагдахаар сонгогдсон нийт 20 гаруй оролцогчид хамрагдаж байгаа болно.